Төсөв “хүнд” гэх атлаа 16 дэд сайд томилохоор зэхэж байна.
Засгийн газар “төсөв хүнд байна”, “орлого хүрэхгүй байна”, “иргэд бүсээ чангална” гэх үгийг иргэдэдээ байнга хэлдэг. Гэвч бодит байдал дээр хэмнэлтийн бодлого нь иргэдэд, харин томилгооны тансаглал нь төрд үйлчилдэг хэвээр байна.
Өнөөдөр 16 дэд сайд томилохоор яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Энэ нь төсвийн хүнд нөхцөлтэй огтхон ч нийцэхгүй шийдвэр юм.
Дэд сайд үнэхээр зайлшгүй хэрэгтэй юу гэвэл үгүй.
Монгол Улсад:
• Сайд
• Төрийн нарийн бичгийн дарга
• Яамны газар, хэлтсийн дарга нар
гэх мэт бодлого боловсруулах, хэрэгжүүлэх бүтэц бүрэн бий. Гэтэл дээрээс нь дэд сайд гэдэг тодорхой хариуцлагагүй, шийдвэр гаргах эрх багатай, улс төрийн томилгооны шинжтэй албан тушаал байсаар ирсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн.
Нэг дэд сайд дараах зардалуудтай.
• цалин, нэмэгдэл, НДШ
• албан машин, жолооч
• туслах, албаны зардал
• дотоод, гадаад томилолт гэх сарын дундаж зардал сарын 14 сая төгрөгт хүрдэг.
16 дэд сайдын жилийн зардал ойролцоогоор 2.5 тэрбум төгрөг. Энэ бол бага мөнгө биш.
Харин ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардахаар “мөнгө байхгүй, “төсөв хүрэхгүй”, “эдийн "засаг хүнд" байна гэдэг гэдэг тайлбар бэлэн.
Гэтэл 2.5 тэрбум төгрөгөөр ахмадуудын тэтгэврийг тодорхой түвшинд бодитоорнэмэх, нийгмийн халамжийн үйлчилгээ сайжруулах, сум, багийн түвшинд бодит дэмжлэг үзүүлэх боломж бүрэн бий. Тэгэхээр төрд асуудал мөнгөгүйдээ биш асуудал сонголтод байна.
Төр хэмнэхийг хүсвэл иргэдээс эхлэх биш өөрөөсөө эхлэх ёстой.






